Нүүр хуудасМэдээУлсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 11 их наяд төгрөг болов

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 11 их наяд төгрөг болов

 Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (11.9 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (17.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. 

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар багасжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 8 дугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 41.1 (3 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 125.7 (9.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 7 дугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай, харин 8 дугаар сард 111.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Татварын орлого энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (23.3 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд бусад татварын орлого 687.1 (2.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 670.3 (37.5 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 499.2 (36.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 386.1 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. 

Татварын орлого энэ оны 8 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 294.4 (37.6 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 137.1 (55.8 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 77.8 (43.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Харин онцгой албан татварын орлого 16.6 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Татварын орлогод энэ оны эхний 8 сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.7, нийгмийн даатгалын орлогынх 2, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.8 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 10.4, онцгой албан татварын орлогынх 1 нэгж хувиар багассан байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 8 сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (14.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Зарлага өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (22.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Харин бараа, үйлчилгээний зардал 440.2 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 7.2, татаас 0.9 нэгж хувиар өсөж, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.5 нэгж хувиар багассан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН