Нүүр хуудасМэдээУОК: Агаарын хилээр 19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

УОК: Агаарын хилээр 19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

Эрээний хил дээр коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, барааны татан авалтыг эрчимжүүлж, тасалдуулахгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд БНСУ-аас эмнэлгийн зүү тариур, дуслын шингэн, өргөн хэрэглэгддэг антибиотик, цус шингэлэх эм зэрэг нэн шаардлагатай 19.4 тонн эм эмнэлгийн хэрэгслийг агаарын тээврээр татан авлаа.

Цаашид тасалдах магадлалтай жагсаалтад орсон эм, эмнэлгийн хэрэгслүүдийг энэ сарын 5, 8, 10-ны нислэгээр татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэхгүй байх шаардлагыг эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад тавьж буй бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хяналт тавин ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН