УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Үүнд:
- 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
 - 5-р сарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
 - Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
 - Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
 - Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.
 
Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа юм





                                    