Нүүр хуудасМэдээУОС: Иргэд, аж ахуйн нэгжийн гүүр болж ажиллахын тулд тэдний санал бодлыг...

УОС: Иргэд, аж ахуйн нэгжийн гүүр болж ажиллахын тулд тэдний санал бодлыг сонсож, зөвшилцөх юм

Нийслэлийн Засаг даргын захирамжаар дахин төлөвлөх шаардлагатайд тооцогдсон Чингэлтэй дүүргийн 4-р хорооны 6 дугаар байрны оршин суугчдын төлөөлөлтэй “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр /2025.09.16/ уулзалт зохион байгууллаа.

Оршин суугчдын зүгээс тус байршлын ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, дахин барих батламж авсан “Хөх бүрдний эх” ХХК-ийн төслийн төлөвлөлтийн явц, байрны зохион байгуулалттай холбоотойгоор зарим тодорхойгүй асуудлыг хөндөж тус компанитай нэгдсэн байдлаар зөвшилцөлд хүрч чадахгүй, үл ойлголцолтой байгааг илэрхийлэв.

Харин “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс иргэдийн гаргасан санал, хүсэлтийг анхааралтай сонсож, цаашид тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжит гарц, арга замыг хамтдаа эрэлхийлэхээ мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН