Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал, дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Базар нар СБД-ийн 10-р хорооны 45, 46-р байрны оршин суугчдад тус байршлын дахин төлөвлөлтийн талаар анхан шатны мэдээлэл өгөх, санал солилцохоор оршин суугчидтай уулзжээ. Тус орон сууцны барилгуудын ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт 2019 оны 12 сарын 26-ны өдөр гарсан байдаг.
Уулзалтад иргэд идэвхтэй оролцож нийслэлийн дахин төлөвлөлтийн хууль эрх зүйн орчин, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин барих журам, сууц өмчлөгчтэй байгуулах хоёр болон гурван талт гэрээ байгуулах үйл явцын талаар мэдээлэл авснаас гадна иргэдийн оролцоо, эрх ашиг, цаашдын үйл явцын талаар асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн юм.





