Тус байршил 72 оршин суугчтай бөгөөд 2017 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн дүгнэлт гарч 2019 онд НЗД-ийн захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны жагсаалтанд орж 20 гаруй удаа сонгон шалгаруулалт зарлаж байсан.

Иргэдийн хамгийн их санаа зовниж буй асуудал нь байршлын хувьд хотын төвөөс алслагдсан учир, сонгон шалгаруулалт зарлах үед төсөл хэрэгжүүлэгч компаниуд ашиггүй гэж үзэн оролцохгүй байх магадлал байгаад оршиж байлаа.

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн зүгээс энэхүү асуудлыг анхаарч үзэн, төслийг хэрэгжүүлэгч болон оршин суугчдын аль алинд нь ашигтай, харилцан ээлтэй байх шийдлийг олох талаар санал солилцов
