Нүүр хуудасМэдээУОС: "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн ажилтан, албан...

УОС: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн ажилтан, албан хаагчид 50 гацуур мод тарилаа

Чингэлтэй дүүргийн 23-р хорооны Олон булагтайн цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн ажилтан, албан хаагчид 50 ширхэг гацуур мод тарилаа.

Энэхүү үйл ажиллагааг байгаль орчныг хамгаалах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд зохион байгуулав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой билээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН