Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний журмууд болон “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөөлөл, 2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийх тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хяналт шинжилгээ, үнэлгээ, тайлан мэдээ хариуцсан нийт 162 албан хаагч хамрагдлаа. Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг шинэ шатанд гаргах, байгууллагын гүйцэтгэл, үр дүнгийн удирдлагыг боловсронгуй болгох, улмаар төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг бодитой үнэлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.