Нүүр хуудасМэдээУОС: Шинээр шилжин ирсэн дахин төлөвлөлтийн байршлуудад орчны судалгаа хийж байна

УОС: Шинээр шилжин ирсэн дахин төлөвлөлтийн байршлуудад орчны судалгаа хийж байна

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шинээр шилжин ирсэн 35 байршилд газар эзэмшил, ашиглалт, өмчлөлийн мэдээллийг нэгтгэх ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Хөрөнгө оруулалт, бодлогын газрын мэргэжилтэн Н.Базар, Ч.Отгондэлгэр нарын холбогдох мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 27 дугаар хороонд ажиллаж, тухайн байршлын оршин суугчидтай уулзаж, газар дээрх орчны судалгааг хийж байна.

Тухайн байршлуудад иргэдийн амьдрах орчин нөхцөл хүнд, байрнуудын тааз, шал цөмөрсөн, цэвэр бохир усны шугамын асуудалтайгаас айлууд байрныхаа гадна талд бохироо асгадаг, хүүхэд, хөл муутай хөгшчүүдэд бэртэж гэмтэх эрсдлүүд тулгарсан аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН