Нүүр хуудасМэдээУсанд оролгүй хагас зуун жил амьдарсан хүн 94 настай насандаа нас баржээ

Усанд оролгүй хагас зуун жил амьдарсан хүн 94 настай насандаа нас баржээ

Дэлхийн хамгийн бохир хүн хэмээн нэрлэгдсэн Аму Хажи 94 насандаа таалал төгсжээ. Тэрээр залуу насныхаа сэтгэл санааны цочролоосоо болоод усанд орохгүй байх сонголтыг хийсэн гэж нэг удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

Түүний нас баралтын шалтгаан тайлагдаагүй хэдий ч тосгоны хүмүүсийн ятгалгаар усанд орсон нь биед нь гэнэтийн өөрчлөлт үзүүлснээс болсон байж магадгүй гэж үзэж байна.

Түүнчлэн тэрээр бохир нүхэнд амьдардаг байсан бөгөөд гахайн мах болон тамхинд маш их дуртай байсан юм.

Түүнийг дэлхийн хамгийн удаан хугацаанд усанд ороогүй хүн гэж үзэх нь зөв эсэхэд хүмүүс эргэлзэж байгаа аж. Учир нь 2009 онд 35 жил усанд орж, шүдээ угаагаагүй энэтхэг хүний тухай мэдээлэл гарсан бөгөөд тухайн хүнийг рекордын эзэн гэж тооцож болохоор байгаа юм. Гэвч түүнийг амьд мэнд эсэхийг хэн ч мэдэхгүй бөгөөд тэрээр хэвлэл мэдээллийнхний анхаарлаас гараад олон жил болсон байна.

Эх сурвалж: ВВС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН