Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү:
-Тоног төхөөрөмж, хүн хүч горимын дагуу ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр 203 мянган шоо метр ус ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд шороотой усаа шууд бохирын шугам руу хийж байгаа нь хүндрэл учруулж байна.