Нүүр хуудасМэдээУурхайчид 3-р сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ биелүүллээ

Уурхайчид 3-р сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ биелүүллээ

Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 3-р сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.

Тайлант хугацаанд 1383.95 мянган метр.куб уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 103.6 хувиар биелүүлжээ.

Хөрс оруулалтын төлөвлөгөөг 108.5 хувиар биелүүлэн 2044.39 тонн хүдэр олборлож 1740.98 мянган тонн хүдэр боловсруулж төлөвлөгөөгөө 100.3 хувиар биелүүлсэн байна.

Хүдэр дэх металлын агуулга зэсээр 100.0 хувь, молибденоор 107.0 бол металл авалт зэсээр 100.2 хувь, молибденоор 111.3, баяжмал дахь металл зэсээр 100.5 хувь бол молибденоор 119.5 хувиар тус тус давуулан биелүүлсэн амжилттай байна.

Харин баяжмал дахь металлын агуулга зэсээр 102.6 хувь бол молибденоор 103.8 хувьтай байна.

Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.6 хувь, ачигдсан зэсийн баяжмал дахь металл 102.8 хувьтай, ачигдсан молибденийн баяжмалын чанар 103.8 хувьтай тус тус биелжээ.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны 3-р сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 100- 119.5 хувиар давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна гэж
Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН