Өнөөдрийн байдлаар Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой.

