“Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага” сургалт өнөөдөр “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвийн дор олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилж байна. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэв.

