Нүүр хуудасМэдээУХХК: Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байранд ажиллалаа

УХХК: Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байранд ажиллалаа

Нийслэлийн Засаг, захиргааны 4 дүгээр байрны барилга 1997 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар, шинэчлэлийн ажлууд огт хийгдээгүй, өнгө үзэмж муудсан, өвлийн улиралд хүйтэн, агааржуулалтын систем хангалтгүй, лифт ашиглалтын хугацаа дууссан байсан. 28 жил болж байгаа тус барилга нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж гарсан тул “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг сайжруулахаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр нээлттэй сонгон шалгаруулалт хийж, хувийн хэвшилд хариуцуулан засварын ажлыг гүйцэтгүүлж байгаа.

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байранд ажиллаж засварын ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Их засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, цахилгаан шат, агааржуулалтын систем, фасад, дотор гадна засал болон зам талбайн тохижилтын ажил хийгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН