Нүүр хуудасМэдээУХХК: "Нийтийн ахуйн үйлчилгээний төв" төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

УХХК: “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

Петровис ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж буй.   

Төслийн хүрээнд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах бөгөөд

·         – Халуун усны газар

·         – Үсчин

·         – Автомат хувцас угаалга

·         – Ая тухтай дэлгүүр

·         Номын сан гэх зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм. Мөн ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэж байна.

Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН