Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Юүтонг” маркийн 641 автобус нийлүүлэгдсэнээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1454 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь 343 автобусыг хүлээн авч, нийслэл Улаанбаатар хотын иргэд эдгээр автобуснуудаар тав тухтай үйлчлүүлж байна.
Нийтийн тээврийн салбарын инженер техникийн ажилтнуудын дунд “Юүтонг Техник-2025” засвар үйлчилгээ, ур чадварын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Тэргүүн байрын эзнээр Сутайн буянт ХХК-ийн инженер, техникийн ажилтан О.Мөнгөнхүү
2 дугаар байрт:
– Автобус нэгдэл ХХК-ийн инженер, техникийн ажилтан Б.Батболд
– Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Б.Нямдорж
3 дугаар байрт:

– Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Д.Батжаргал
– Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан Я.Лхагважав
– Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтан О.Цолмон нар шалгарлаа.
Мөн шилдэг байгууллагын тэргүүн байрт “Сутайн буянт” хязгаарлагдмал хариуцлагатай компани, дэд байрт “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ, гутгаар байрт “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ тус тус шалгарсан юм.
