Нүүр хуудасМэдээУХХК: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа

УХХК: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн, Төслийн удирдагч Б.Загдсамбар нар өнөөдөр буюу 2025 оны 10 сарын 10-ны өдөр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн хөтөлбөрийн Эдийн засагч Фируз Сайдхаджаев, Хүртээмжтэй, ногоон, олон тулгуурт эдийн засгийн шилжилт хөтөлбөрийн шинжээч Т.Дэлгэрнаран нартай уулзлаа.

Уулзалтаар: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй авто зогсоолын төслүүд болон автомашинаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах,  ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцыг байгуулах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН