Нүүр хуудасМэдээУЦУОШГ: Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгуудад цаг агаарт...

УЦУОШГ: Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгуудад цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг эхлүүлжээ

Түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Дорнод Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТөвийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж нойтон цас 2 цаг орлоо, өнөө өглөөний 08 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байна.

Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлэн ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН