Нүүр хуудасМэдээУЦУОШГ: Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

УЦУОШГ: Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо. км байна. Жишээлбэл Халх, Увс нуур, Булган, Үенч, Бодонч, Идэр, Хяргас нуур, Шишгэд, Хараа голын сав газруудын 75-95% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.52 шоо.км бол Хар нуур, Ховд гол, Хүйсийн говь цэцэг нуур, Ерөө, Чулуут, Дэлгэрмөрөн зэрэг голуудын савын 45-75% орчим нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.36 шоо.км, Бөөнцагаан, Туул, Хөвсгөл нуур, Эг голын сав газруудын 20-45% орчим нь цасан бүрхүүтэй цасан дахь усны нөөц дунджаар 0.11 шоо км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН