Нүүр хуудасМэдээУ.Хүрэлсүхийн санаачлагыг УИХ дэмжиж, яаралтай горимоор хэлэлцэж байна

У.Хүрэлсүхийн санаачлагыг УИХ дэмжиж, яаралтай горимоор хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирүсийн дэгдэлтийн үеэр  авч хэрэгжүүлэх 5.1 их наяд төгрөгийн багц бүхий эдийн засгийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д оруулж, яаралтай горимоор хэлэлцэж буй. Уг хуулийн төслүүд батлагдсанаар,

1. Ажлын байраа хадгалж буй ААН-ийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган олгоно

2. 6 сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.

3. 18 хүртэлх насны хүүхдэд сард 10 мянган төгрөг нэмж олгоно.

4. Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аан-ийн ндш-ийг 0 болгоно. /төрийн өмчит их дээд сургууль, тендер авсан ААН гэж ялгаварлахгүй/

5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийн ндш-ийг 420 мянган төгрөгөөс тооцож төрөөс 6 сарын турш төлж өгнө.

6. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг ЧӨЛӨӨЛНӨ.

7. Жилийн 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ хүртэл борлуулалтын орлоготой АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ 6 САРЫН ХУГАЦААНД ОРЛОГЫН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ. /нийт ААН-ийн 96 хувь хамрагдна/

8. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг ЧӨЛӨӨЛНӨ. /800 мянган татвар төлөгч хамрагдана/

9. Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуй нэгжийг түрээсийн орлогод ноогдуулах татвараас ЧӨЛӨӨЛНӨ.

10. Иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ гаалийн албан татвар, импортын НӨАТ-аас ЧӨЛӨӨЛНӨ.

11. Аж ахуйн нэгжийн АЛДАГДЛЫГ дараагийн 4 жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна.

Эрүүл мэндийн салбарт,

Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.

COVID-19)-ийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх ЭМ, ЭМНЭЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх боломж үүсэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН