Хөл хорионы үед иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буй хамгийн том асуудал санхүүгийн бэрхшээл болоод байгаа. Энэ цаг үед зайлшгүй ажиллах шаардлагатай ААН-үүдийг үе шаттайгаар нээх болсноо өнөөдөр Засгийн газар танилцууллаа. Ингэхдээ хотын эдийн засаг болон иргэдийн ахуй амьдрал, орлоготой холбоотой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхдээ баримтлах нийтлэг журмыг гаргасан байна. Хэдий тийм ч 52 төрлийн үйлчилгээг эрсдлийн зэргээр судалж саун, фитнесс, баар, алжаал тайлах төвүүдийг нээхгүй гэдгийг хотын дарга хэллээ. Хоолны газрууд, хүргэлтийн үйлчилгээ, такси үйлчилгээнд тусгай шаардлага тавьж, хүн хоорондын зай бариулах, тусгаарлах хэсгүүдээ шийдсэн байхыг шаардах юм байна.
Даваа гаригаас ажиллах үйлчилгээний газруудын чиглэл:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
- Ресторан /тусгай нөхцөл шаардана/
- Кафе /тусгай нөхцөл шаардана/
- Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
- Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
- Кофе шоп
- Хувцас захиалга, засвар
- Гутал захиалга, засвар
- Гэр ахуйн тавилгын захиалга засвар
- Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
- Цүнх захиалга, засвар
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож, түлхүүр засвар
- Цаг засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах газар
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
- Авто засвар /агрегат, кузов/
- Дугуй засвар
- Автомашины угаалга
- Автомашины доторлогоо
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
- Автозогсоол /Битүү, ил/
- Нийтийн байрны үйлчилгээ
- Барилга засвар
- Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.