Нүүр хуудасМэдээХалуун усны төмөр хоолой задарч таван хүн түлэгджээ

Халуун усны төмөр хоолой задарч таван хүн түлэгджээ

Өчигдөр орой дулааны шугамын худагт засварын ажил хийж байсан таван ажилтан халуун усанд түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны Задгай буюу Ханбогд хорооллын хашааны гадна талд таван хүн дулааны шугамын худагт засварын ажил хийж байхад халуун ус дамжуулдаг төмөр хоолой задарчээ.

Үүний улмаас засвар хийж байсан таван ажилтан халуун усанд түлэгдсэн байна.

Хүндэвтэр түлэгдсэн дөрвөн хүнийг яаралтай түргэн тусламжийн машин авч явсан бол хөнгөн түлэгдсэн иргэнийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн болохыг ОБЕГ мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН