Нүүр хуудасМэдээХалхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Адаг дулаан” гэдэг газар өчигдөр буюу 21-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ /05:40 цагт бүрэн унтраалаа. Түймэрт урьдчилсан байдлаар 12500 га талбай өртсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тосонгийн-Ам” гэдэг газар гарсан /2025.06.21/ ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.06.22/ 08:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ суманд энэ сарын 19-нд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэлээс сэргийлж, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН