АТГ-ын мөрдөгчийн мэдэгдэл, иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын газар ашиглалттай холбоотой хяналт шалгалтын ажлууд явагдаж байна.
Өнгөрсөн 2023.03.10-13 ны өдүүдэд
– Богдхан уулын Бумбатын аманд газар ашиглах зөвшөөрлийн хугацаа дууссан “Р…” ХХК-ын газар дээр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч ажиллаж, барилгын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажил хийгдэж байна.
– Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барилгын угсралтын үйл ажиллагаа явуулж байсан “М…” ХХК-ын үйл ажиллагааг зогсоож хяналт шалгалтын ажлыг Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нар хийж байна.
– Богдхан уулын Нүхтийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж барилгын ажил эхэлж байсныг зогсоож баримт бичгийн үзлэг хийгдэж байна.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд та бүхэн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ чандлан мөрдөж хамтран ажиллахыг хүсье.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа