Нүүр хуудасМэдээХамгийн өндөр нарийвчлалтай их бууны сумыг анх удаа Украинд илгээхээр болжээ

Хамгийн өндөр нарийвчлалтай их бууны сумыг анх удаа Украинд илгээхээр болжээ

Пентагон өөрийн зэвсгийн нөөцөөс хамгийн өндөр нарийвчлалтай их бууны сумыг анх удаа Украинд илгээхээр болсныг Блүүмбэрг агентлаг албаны эх сурвалж дээр үндэслэн мэдээлжээ.

GPS жолоодлоготой Excalibur нь байндаа хоёр метрийн хүрээн дотор тусах чадвартай бөгөөд анх 2007 онд Иракт, Аль-Кайда байгууллагын удирдагчдын нэг Абу Жураг устгахад ашиглаж байжээ.

Нэр нь дундад зууны Английн хаан Артурын шидэт илдний нэр бөгөөд хуучны франц хэлнээс гаралтай үг юм.

АНУ-ын армийн гол зэвсэг болох 155 мм-ийн их буугаар бууддаг, 40 км алслалтай Excalibur-ийг Raytheon Missiles and Defence болон BAE Systems Bofor компаниуд хамтран зохион бүтээсэн юм байна.

Ерөнхийлөгч Жо Байдены тавдугаар сард баталсан Украинд үзүүлэх тусламжийн багцад $56.7 саяын үнэ бүхий 374 ийм сум багтжээ.

Ийм зэвсгээр фронтын шугам дахь Оросын командын постууд, удирдлагын төвүүдийг түүвэрлэн устгах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН