Нүүр хуудасМэдээОБЕГ: Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ОБЕГ: Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн нь Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалан, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Ц.Одбаяр нар гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд хурал, семинар, эрдэм-шинжилгээ, судалгааны уулзалт хийх, судлаачдын болон хүрээлэнгүүдийн бүтээлийг солилцох, төсөл, хөтөлбөр, судалгааны ажил хэрэгжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэрт гарч болзошгүй гамшгийн эрсдэлийн шинжилгээ, судалгаа, үнэлгээ хийхэд хамтран ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН