Нүүр хуудасМэдээХариулсан эзэнгүй мал амьтнаас болж 11 машин осолджээ

Хариулсан эзэнгүй мал амьтнаас болж 11 машин осолджээ

Булган аймгийн хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн 94 осол гарсан байна. Үүний 11 нь зам дагуу хариулгагүй, эзэнгүй мал амьтан өнгөрснөөс шалтгаалж гарчээ.

Цагдаагийн алба хаагчид шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд малаа хариулаагүйн улмаас замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан малчны буруу болдог байна. Улмаар малчид бусдын машиныг төлөх өрөнд орох эрсдэлтэй.

Иймээс малчид малдаа цацруулагч уяа зүүснээр бусад тээврийн хэрэгслийн жолоочид учирч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүрэгтэй гэж заажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН