НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам боллоо. Арванхоёрдугаар сарын 25-30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд Монголын Хүүхдийн ордны 130 орчим авьяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоо толилуулж байгаа юм.