Нүүр хуудасМэдээХар-Ус нуур орчимд 270 гаруй зүйлийн шувуу байна

Хар-Ус нуур орчимд 270 гаруй зүйлийн шувуу байна

 Сүүлийн үед мэргэжлийн байгууллагуудын зүгээс Хар ус нуур орчмын шувуудын тухай судалж, шувуу ажиглах аялал зохион байгуулж хэвшжээ.

Энэ зун буюу наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Хар-Ус нуур болон түүний орчмын бүс нутгаар дотоодын 11 мянга гаруй аялагч, гадаадын 530 орчим жуулчин ирж, байгалийн өвөрмөц тогтоц, ховор ургамал, амьтдыг үзэж сонирхсон байна.       
Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. 

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт одоогийн байдлаар 17 баг, 35 овгийн 270 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн.  Энд борцгор хотон, ямаан сүүлт нугас, реклит цахлаа зэрэг нэн ховор шувуу болон цахлаа, галуу, нугас гэх мэт шувуудыг үзэх, гэрэл зураг авах боломж нээлттэй бий.

Мөн  Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт  58 овгийн 234 төрөлд хамаарах 457 зүйл ургамал бүртгэгдсэн ба 6 баг, 14 овог, 30 төрлийн 54 зүйл амьтан бүртгэснээс 11 зүйл нь нэн ховор, ховор ангилалд хамрагддаг аж.  Үүнээс гадна 27 овгийн 70 төрлийн 130 гаруй зүйл шавж, 5 зүйл загас бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН