Нүүр хуудасМэдээХатан хааны хүндэтгэлд дугаарлан зогссон хүмүүсээс 1000 гаруй нь эмнэлгийн тусламж авчээ

Хатан хааны хүндэтгэлд дугаарлан зогссон хүмүүсээс 1000 гаруй нь эмнэлгийн тусламж авчээ

Хатан хаан Элизабетад хүндэтгэл үзүүлэхээр иргэд олон цагаар дугаарлан зогсож байгаа ба тэдэн дунд цөөнгүй хүний бие муудаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Ард иргэд ирэх есдүгээр сарын 14-нөөс дугаарласнаас хойш 1000 гаруй хүн эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон талаар Лондонгийн түргэн тусламжийн алба мэдээлэв.

Тодруулбал дараах өдрүүдэд төдий тооны хүмүүс эмнэлэгт хүргэгджээ.

  • Есдүгээр сарын 14: 17 хүн
  • Есдүгээр сарын 15: 25 хүн
  • Есдүгээр сарын 16: 39 хүн
  • Есдүгээр сарын 17: 55 хүн тус тус эмнэлэгт хүргэгдсэн байна.

Хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм хатан хаантай салах ёс гүйцэтгэхийн тулд 12 цаг дугаарлан зогссон байна.

Иргэдийн цуваа маш удаан үргэлжилж байсан тул Засгийн газар YouTube суваг дээр хүмүүсийн дарааллыг тодорхойлоход зориулж шууд бичлэгийг явуулж байжээ.

Эх сурвалж: Today

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН