Нүүр хуудасМэдээХББОСЯ: БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих 5000 айлын орлогод нийцсэн "Солонго-1, 2" орон...

ХББОСЯ: БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих 5000 айлын орлогод нийцсэн “Солонго-1, 2” орон сууцны төсөл 2027 онд ашиглалтанд орно

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тамир болон ХББОСЯ, Нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Солонго-1,2” орон сууцны төслийн талбай дээр ажиллалаа.

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 5000 айлын орлогод нийцсэн орон сууцны энэхүү төсөл нь төлөвлөгөө ёсоор 2027 онд ашиглалтад орох бөгөөд энэ жил эхний 17 блок барилгын ажил эхлээд байгаа юм. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль барихаар төлөвлөсөн. Уг барилгын ажлын төсвийг улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг энэ үеэр ярилцлаа.

Мөн хорооллын баруун авто замын нийслэлийн төсөвт суулгах ажлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН