Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/89 дүгээр тушаалын дагуу Засгийн газрын 2025 оны 06 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар болон Улаанбаатар хотын шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн төслийн ажлыг эрчимжүүлж, компакт гэрээний урьдчилсан болзолт нөхцөлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын томоохон 38 үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төсөл”, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцууллаа.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт, тохируулгыг эхлүүлэх, төслүүдийн уялдаа холбоог хангахад ажлын хэсгээс хяналт тавин ажиллаж байна.