Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг болон төслийн нэгж, холбогдох байгууллагуудын бэлтгэл ажлыг хангуулах, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, төсөл хэрэгжих талбай, цахилгаан, шугамын ажлуудыг гүйцэтгэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотод Бохир ус цэвэрлэх, бохир ус хүлээн авах 10000м3/хоног хүчин чадалтай AO технологийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжтай болох юм.
