Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Бүгд Найрамдах Итали Улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана

ХЗДХЯ: Бүгд Найрамдах Итали Улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.09.24) Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүх байгууллагын цахимжуулалтад Бүгд Найрамдах Итали Улс ихээхэн анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж буйд О.Алтангэрэл сайд талархал илэрхийллээ.

Цаашлаад хоёр улсын хууль сахиулах байгууллага хооронд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ техник технологийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломжийн талаар мөн санал солилцсон.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөх Л.Батмөнх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа нарын төлөөлөл байлцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН