Нүүр хуудасМэдээХЗДХЯ: НҮБ-ын хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаанд оролцож, Монгол улсын тайлан...

ХЗДХЯ: НҮБ-ын хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаанд оролцож, Монгол улсын тайлан илтгэлийг хэлэлцүүлжээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2025 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмараар ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол улсын Засгийн газрын ээлжит долоо дугаар илтгэл, тайланг хэлэлцүүлэв.

Жил бүр Хүний эрхийн зөвлөлийн хуралтай зэрэгцүүлэн зохион байгуулдаг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны ээлжит хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагууд Холбооны дотоод зохион байгуулалт, засаглалын асуудлыг хэлэлцэхээс гадна сонгон авсан хүний эрхийн асуудлаар мэдлэг, туршлага солилцдог уламжлалтай.

Хуралдаанд манай тал мөн Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ХЗДХЯ-ны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга А.Намсаманд, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга Б.Оюутболд, Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат нарын болон бусад салбарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН