Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Хууль зүй, дотоод хэргийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий...

ХЗДХЯ: Хууль зүй, дотоод хэргийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулжээ

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан хууль зүй, дотоод хэргийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа ХЗДХЯ-нд боллоо.

Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, ХХЕГ-ын дарга, Хошууч генерал Х.Лхагвасүрэн, ШШГЕГ-ын дарга, Хурандаа Б.Нандинболор нар гардуулав.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Эх орныхоо дархан хилийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах, дотоодын аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бүрэлдэхүүнд үнэтэй хувь нэмэр оруулж, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хангах, шударга ёсыг бэхжүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн алба хаагчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлж, төрийн дээд одон, медаль гардуулж буйдаа баяртай байна. Салбарынхаа нийт алба хаагчдад Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” -оор Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын Урын сангийн эрхлэгч, нот хувилагч Цэдэндамбын Энхцэцэг,

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон” -оор Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн профессор,хууль зүйн доктор, цагдаагийн хурандаа Норовсамбуугийн Бадраа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, дэд хурандаа Намсрайгийн Насантуяа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Баасанжавын Банзрагч нарыг,

“Цэргийн гавьяаны одон” -оор Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Буянбатын Онон, мөн газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Галсандоржийн Энхбат, мөн газрын Зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Жажингийн Сайнтод, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Сүхтэйн Түмэнжаргал, Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Дэд бөгөөд Стратеги, бодлогын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Гараажавын Мөнгөншагай, ШШГЕГ-ын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгч, дэд хурандаа Ганбаатарын Энхтүвшин, ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн дарга, бэлтгэл хошууч Данзанпүрэвийн Цэндрагчаа, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан хариуцсан ахлах офицер-багш, цагдаагийн хошууч Лхагвасүрэнгийн Батсүрэн, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан Самдангийн Анхбаяр нарыг,

“Алтангадас одон” -оор Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Дамдинбаатарын Гантулга, Хилийн цэргийн 0303 дугаар ангийн данс хөтлөгч, нярав Нямсүрэн Цэнджаргал, ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангийн ээлжийн дарга, бэлтгэл ахмад Монхорын Нармандах, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эдийн засаг,статистик төлөвлөлтийн албаны даатгалын мэргэжилтэн Доржсүрэнгийн Загарсүрэн, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан Дүгэржавын Ганболд нарыг,

“Цэргийн хүндэт медаль” -аар Эрүүгийн цагдаагийн албаны Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Баймуратын Еркин, мөн албаны Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Баатарсүрэнгийн Нямсүрэн, мөн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Өнөрсайханы Батбуян, Хэрэг бүртгэх албаны төлөвлөлт, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Түмэннастын Мөнхзул, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Нямдоржийн Нямрагчаа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Жаргалсайханы Эрдэнэзориг, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Галсангийн Билгүүдэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Гүндсамбуугийн Бат-Эрдэнэ, мөн газрын гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Жигжидсүрэнгийн Мөнхтулга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасгийн дарга, цагдаагийн ахмад Отгонбаярын Хишигбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Баатарын Ганцэцэг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн нягтлан бодогч, дэслэгч Бадамсүрэнгийн Буяндэлгэр, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Жаргалын Цолмон, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн хэлтсийн Албаны бэлэн байдлын ахлах офицер, дэд хурандаа Ганболдын Шинэбилэг, Хил хамгаалах ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийн офицер, дэд хурандаа Болдсайханы Энхбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны Эх орны манаа сонины эрхлэгч, хошууч Жамцын Оюун-Эрдэнэ, Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Ахлах шалгагч, ахмад Хаяны Уртнасан, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Зэвсэг, химийн албаны дарга, дэд хурандаа Лханаажавын Бямбазаяа, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга, дэд хурандаа Дагвадоржийн Эрхэмбаяр, Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын Хангалт үйлчилгээний тасгийн дарга, дэд хурандаа Батчулууны Отгонцэрэн, Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын Үлээвэр хөгжимчин, ахлах ахлагч Баярбатын Ганбаатар, Хилийн цэргийн 0224 дүгээр тусгай салбарын Дуучин, ахлах ахлагч Жанчивдоржийн Хадхүү, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн Дамжуулах байгууламж, засварын тасгийн Электрон техникийн засварын инженер, ахмад Самбуудоржийн Буянтогтох, Хилийн цэргийн 0303 дүгээр ангийн Материал хэрэгслийн хангалтын тасгийн дарга, дэд хурандаа Цэнгэлийн Бямбадорж, Хил хамгаалах ерөнхий газрын Сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчин, ахмад Лхагвасүрэнгийн Номингэрэл, ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, дэд хурандаа Цэрэндоржийн Жавхлантөгс, ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалтын хэлтсийн хаалттай хорих анги хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Баяржаргалын Энхбат, ШШГЕГ-ын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Чадраабалын Бадамзул, ШШГЕГ-ын харьяа 405 дугаар хаалттай (тусгай нэгж) хорих ангийн тогооч, ахлах ахлагч Чулуунбаатарын Хонгорзул, ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн, ахлах нягтлан бодогч, ахмад Намсрайжавын Цогттөгс, ШШГЕГ-ын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Бямбаагийн Цэдэнбалжир, ШШГЕГ-ын харьяа Баривчлах байрны дэд дарга, хошууч Дагвахүүгийн Баярмагнай, ШШЕГ-ын харьяа Криминалистикийн шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Мягмарсүрэнгийн Алтан-Од, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Даваалхагвын Орхонсэлэнгэ, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын дарга, хошууч Лувсанмягмарын Зэсшагай нарыг,

“Хөдөлмөрийн хүндэт медаль” -аар Хилийн цэргийн 0303 дугаар ангийн Албаны нягтлан бодогч Балдоржийн Эрдэнэбулган, Хилийн цэргийн 0253 дугаар ангийн Данс хөтлөгч нярав Нямдэлэгийн Соёл-Эрдэнэ нарыг шагналаа.

ТҮҮНЧЛЭН МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛААР:

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Нарантуяагийн Шинэбаатар, Хилийн төлөөлөгчийн ажиллагааны офицер дэд хурандаа Ганхүүгийн Өнөртулга, ШШЕГ-ын харьяа Аюулгүй байдал, дотоод хяналт, аудитын газрын шуурхай удирдлагын ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Дашлхагвын Батмөнх, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Нарантуяагийн Шинэбаатар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Нян судлах их эмч Чойжоогийн Бат-Оюун нарыг,

“Хүндэт хилчин” хүндэт тэмдгээр Хилийн цэргийн 0288 дугаар ангийн захирагч, хурандаа Даваагын Батжаргал, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Ваандайн Ганбат, Хил хамгаалах ерөнхий газрын бэлтгэл Бат-Очирын Гэрэлт, Хил хамгаалах ерөнхий газрын бэлтгэл Батмөнхийн Ганбат, Хил хамгаалах ерөнхий газрын бэлтгэл Түмэндэмбэрэлийн Эрдэнэбаатар, Хилийн хамгаалах ерөнхий газрын бэлтгэл Аюушын Батсайхан, Хилийн хамгаалах ерөнхий газрын бэлтгэл Баатарын Эрдэнэбат нарыг,

“Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс Чиглэлийн ахлах байцаагч Живаагийн Жавзандулам,

“Хүндэт жуух бичиг”-ээр ШШЕГ-ын харьяа Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Хан-Уул дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Болдбаярын Сумъяабазар нарыг тус тус шагналаа.

Энэ өдөр салбарын болон төр, Засгийн одон, медалиар шагнагдсан Та бүхэндээ хууль зүй, дотоод хэргийн салбарын нийт алба хаагч, ажилтнуудын өмнөөс халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН