Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Хууль сахиулах салбарт БНТУ-тай хамтран ажиллана

ХЗДХЯ: Хууль сахиулах салбарт БНТУ-тай хамтран ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.09.17) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 55 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл онцлоод хууль сахиулах салбарт “ТИКА” олон улсын байгууллага техникийн туслалцаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хөгжүүлж буйд талархал илэрхийлэв.

Талууд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан туршлага судлахын зэрэгцээ алба хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, тус газрын мэргэжилтэн Н.Мөнхсаруул, Х.Намуун нар байлцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН