Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс, БНЧУ хоорондын хэлэлцээрийг үзэглэлээ

ХЗДХЯ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс, БНЧУ хоорондын хэлэлцээрийг үзэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, Иж бүрэн түншлэлд хүргэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.

Энэ үеэр “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, БНЧУ-ын талаас Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд шууд харилцаж, шуурхай хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Түүнчлэн талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилалт, хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, салбарын мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН