Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, нийт дацан хийдүүдэд “Богд Гэгээний өлмий бататгахын залбирал”-ыг өдөр тутам унших уриалга, айлтгал бичиг илгээснийг Гандантэгчинлэн хийдээс мэдээлэв.







