Нүүр хуудасМэдээХНХЯ: "Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл"-ийн гишүүдийг чадавхжуулах...

ХНХЯ: “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг бүхий “орон нутгийн зөвлөл”-үүд бүх шатны Засаг даргын дэргэд байгуулагдан ажиллаж байна.

Тус зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах үндэсний сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран 2024 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн гэр бүл, хүүхдийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал хариуцсан албан хаагчид 16 цагийн сургалт, хэлэлцүүлэгт хамрагдав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН