Нүүр хуудасМэдээХНХЯ: Баян-Өлгий аймагт “Старт-ап” арга хэмжээ зохион байгууллаа

ХНХЯ: Баян-Өлгий аймагт “Старт-ап” арга хэмжээ зохион байгууллаа

Залуучуулын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд шилдэг “СТАРТ-АП” залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап баг тодорлоо.

Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” арга хэмжээг СТАРТ-АП Монголия ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээнд 42 залуу оролцсоноос 2 дахь шатны сонгон шалгаруулалтад 10 баг өрсөлдөж, шилдэг бизнес санаа нь шалгарсан нэг багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгов.

Арга хэмжээнд хамрагдсан залуучуудад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээлттэй ярилцлага хийж, шилдэг Старт-ап багаар шалгарсан “SMART ТҮЛХҮҮР” багт 10,0 сая төгрөгийн батламжийг гардуулав.

Эхний 4 байрт орсон багуудыг хурдасгуур арга хэмжээнд хамруулан бизнес санаануудаа улам боловсронгуй болгох чиглэлээр дэмжиж ажиллахаар боллоо.

Дэд сайд С.Зулпхар, амжилттай оролцсон багуудын чадварлаг залуучуудад талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН