Нүүр хуудасМэдээХНХЯ: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш...

ХНХЯ: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тэдэнд хөгжлийн бүх талын үйлчилгээг үзүүлэх зорилгоор Олон Улсын жишигт нийцсэн Хөгжлийн төвийг 6 аймагт байгуулсан. Тус төвүүдэд ажиллах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор багш нарыг Турк Улсад бэлтгэж, тус улсын туршлагаас суралцуулах хүсэлтэй байгаагаа Дэд сайд уламжиллаа.

Ноён Элчин сайд Зафер Атеш, ойрын хугацаанд холбогдох байгууллагуудтай холбож, бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН