Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хурлыг нээж, дүрэм, журам боловсруулан, батлуулах ажлын явцыг танилцууллаа.
Нийгмийн даатгалын багц хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотой хуулийг хэрэгжүүлэх дүрэм, журам боловсруулан, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар:
УИХ-ын байнгын хороогоор батлуулж буй – 2,
Засгийн газрын тогтоолоор батлуулсан – 10,
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар батлуулсан – 9,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар батлуулсан- 7, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бусад яамдтай /Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам/ хамтран баталсан – 6, Нийгмийн даатгалын ерөнхий газрын баталсан – 7,
Нэмэлтээр батлуулсан 5 дүрэм, журам /Үүнд: Засгийн газрын тогтоолоор – 2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар – 2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан – 1/тус тус байна.
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дүрэм, журмын боловсруулалт бүрэн дууссан бөгөөд батлагдсан нийт 46 дүрэм, журам байна.