Нүүр хуудасМэдээХНХЯ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн "Алдарт" эхчүүдийг урамшуулах тухай хуульд нэмэлт орууллаа

ХНХЯ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт” эхчүүдийг урамшуулах тухай хуульд нэмэлт орууллаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Уг хуулиар “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулахаар тусгасан юм.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 2023 оны байдлаар “Эхийн алдар” I, II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжид нийт 252,678 эх хамрагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН