Нүүр хуудасМэдээ”CAREER EXPO-2023” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН 9 ДЭХ ӨДРӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

”CAREER EXPO-2023” АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН 9 ДЭХ ӨДРӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Career expo-2023” Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг 2023.11.09-ний өдөр ШУТИС-д зохион байгуулагдлаа.

Өдөрлөгөөр Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан, залуучуудад нийт 237 цагийн ажлын байр санал болгосноос 79 оюутан бүртгүүлж, 76 оюутан цагийн ажилд зуучлагдав. Хөдөлмөрийн зах зээлийн зөвлөгөө, мэдээллийг 260 гаруй, ХАБЭА-н хууль тогтоомжийг 67 оюутан, залуучуудад тус тус хүргэлээ.

💁‍♀️2023.10.28-ны өдөр МҮХАҮТ-д нээлтээ хийсэн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл хамтран зохион байгуулж буй “CAREER EXPO-2023” залуучуудын нэгдсэн өдөрлөг ийнхүү амжилттай үргэлжилж байна.

Тус нэгдсэн өдөрлөг нь дараах хуваарийн дагуу 2023.10.30-2023.11.10-ны өдрүүдэд нийт 10 их, дээд сургуульд зохион байгуулагдах юм.

❇️Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/ 2023.10.30

❇️Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university 2023.10.31

❇️Монгол Улсын Боловсролын Их Сургууль 2023.11.01

❇️University of the Humanities – Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 2023.11.02

❇️Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль-MNDU 2023.11.03

❇️Их засаг Олон улсын их сургууль / Ikh Zasag International University 2023.11.06

❇️Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль 2023.11.07

❇️Этүгэн их сургууль 2023.11.08

❇️Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2023.11.09

❇️Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль 2023.11.10

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН