Хөдөөгийн сэргэлт, Шинэ сэргэлтийн бодлогуудтай уялдуулан орон нутагт болон эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ажил олоход хүндрэлтэй иргэн, залуучуудыг ажлын байраар хангавал 550.0-825.0 мянган төгрөгийн дэмжлэгийг 5 хүртэл сарын хугацаанд сар бүр олгох, богино хугацааны ур чадвар эзэмшүүлэх мэргэжлийн сургалтыг зохион байгуулна.
Эдгээр арга хэмжээнд нийтдээ 6.2 мянга гаруй хүнийг хамруулна.