Нүүр хуудасМэдээХНХЯ: “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах"...

ХНХЯ: “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах” журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хүүхэд хамгааллыг өргөжүүлж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулсан.

Тухайлбал, тус хуульд дараах зохицуулалтууд шинээр туссан.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургуулийн болон дотуур байрны орчинд, хүн, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаална.

Хүн, хуулийн этгээд хүүхдийг цахимаар урхидах, дээрэлхэх, дарамтлахыг хориглоно.

Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хориотой агуулгыг түгээхгүй байх, хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах үүрэгтэй.

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу цахим орчинд түгээсэн хүүхдэд хортой болон хориотой контентыг өөрийн сүлжээнд хязгаарлалт хийх технологийн арга хэмжээг авна.

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч контент, бүтээлийг олон нийтэд түгээхийн өмнө насны ангиллын тэмдэглэгээг байршуулна.

Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2024-05-07/ ХНХЯ, ХЗДХЯ, ЦХХХЯ хамтран ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа. Хурлаар:

Засгийн газар батлах хэвлэл мэдээлэл, олон суваг дамжуулах болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин, өргөн нэвтрүүлгээр түгээсэн контент, мэдээ, мэдээлэл, бүтээл нь хүүхдэд хортой агуулгатай эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий “Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”,

ЦХХХ-ны, ХЗДХ-ийн, ХНХ-ын сайд нар хамтран батлах “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг боловсруулах ажлын төлөвлөгөө, саналыг хэлэлцэж, дэд ажлын хэсгийг үүрэгжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН