Д.Амарбаясгалан: Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.
Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Ерөнхий сайд захирамж гаргалаа. Уг захирамжид Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа.
Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана.
Аливаа төрийн албан тушаалтнууд хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоох үйлдэл анхаарал, хариуцлагатай хандаж байхыг энэхүү үйлдэл тодорхой харуулж байна.
Д.Сарангэрэлийн хувьд хүний эрхийн зөрчилтэй, ёс зүйн асуудал гаргаснаас гүнээ ухамсарлаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгийг албан ёсоор хэлье” гэв.