Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам, талбай гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай амьдрах цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Хоггүй Сонгинохайрхан” аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аян хоёрдугаар сарын 28-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.
Тус аяны хүрээнд өнөөдөр /2021.02.23/ авто замын голд байрлах 783 метр хайс, хашлага, замын 112 таних, тэмдгийг цэвэрлэлээ. Нийтийн эзэмшлийн зам талбай болох авто замын цэвэрлэгээний ажлыг 35 үйлчлэгч халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хийж, гүйцэтгэв.
“Хоггүй Сонгинохайрхан” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, гуу жалга, усны суваг, гүүрэн гарцны доор хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, иргэдийг хоггүй, эрүүл орчинд тав тухтай амьдрах уриалгыг хүргүүлэн ажиллаж байна.